Шууд Chart

Хөвсгөлийн залуусыг хэн төлөөлөх вэ?

2014-10-29 07:38:36

Хөвсгөл аймгийн залуус өөрсдийгөө нийгэмд төлөөлж, дуу хоолой болох, чадварлаг, шинэ боловсон хүчнээ сонголоо. Залуу нас гэдэг эрч хүч, хийж бүтээхийн эрчээр цэнэглэгдсэн цоглог үе байдаг. Шинийг санаачилж, өөрөөр сэтгэж, хамтарч, нэгдэж, эх орныхоо хөгжлийг түчээлэх Хөвсгөл аймгийн залуучууд чуулганаа зохион байгуулж тэргүүнээ сонголоо. 150-иад залуучууд чуулгандаа оролцож нээлттэй, ил тод санал хураалтаар Б.Мөнгөн-Эрдэнэ Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн сонгогдсон юм. Мөн тэргүүлэгч 17 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнээ сонгосон байна. Чуулганд ЗДТГ, ИТХ-ын төлөөлөл оролцож аймгийн залуучуудынхаа дуу хоолой, тулгамдаж байгаа асуудлыг сонсч цаашид аймгаа хэрхэн хөгжүүлэх талаар нээлттэй ярилцсан байна. Чуулганд МЗХ-ны УХАГ-ын дарга Б.Эрдэнэбат оролцож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, шинээр томилогдсон тэргүүнд тамга, тэмдгийг нь гардуулан өгчээ. Мөн МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл залуучуудад лекц уншсан байна. 


Хөвсгөлийн залуусыг хэн төлөөлөх вэ?  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй