
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг оношлож эмчлэх тасаг нээж үйл ажиллагаа эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Дотооддоо энэхүү эмчилгээ оношлогоог нэвтрүүлснээр одоогоор гадагшаа урссан нэг тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.
Зүрхний эмгэгийг эхэн үед нь оношлож эмчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тасагтай болсон нь эрүүл мэндийн салбарт гарсан нэг ахиц гэдгийг салбарын сайд нь хэлж байгаа юм. Гэхдээ манай улсад зүрхний төрөлхийн гажигтай гэх 1500 гаруй хүүхэд байдаг. Эдгээр хүүхдийг эмчлэх эмчилгээний зардлыг төсөвт суулгасан уу. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүлээн авна уу.
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчлэх төсөв байна уу | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.