Шууд Chart

Энэ намрын хамгийн сүүлийн унадаг дугуйн аялал болно

2014-10-30 13:26:32

Монголын Залуучуудын Холбооны  "И юу О юу ?" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд   сонирхолтой унадаг дугуйн аялал, унадаг дугуйн парадыг зохион байгуулж  их хотын иргэд  спортоор амьсгалж,  гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонтойгоо унадаг дугуйгаар зугаалах  таатай боломжийг олгодог  билээ. Тэгвэл энэ  намрын хаалтыг парадыг “ШИНОБУ- ФАЙТИНГ ФИТНЕСС КЛУБ”-тэй хамтран зохион байгуулахаар болжээ. 

Уг аялал  нь энэ амралтын өдөр буюу 2014. 11. 02 –нд болох бөгөөд   “ШИНОБУ  ФАЙТИНГ-ФИТНЕСС КЛУБ”- Их  тэнгэрийн ам гэсэн маршрутаар 14 км явах юм  байна.  Аяллын хөтөлбөрт сонирхолтой хөгжөөнт тоглоом, гэнэтийн бэлэгүүд багтсан байгаа бөгөөд  хамгийн сонирхолтой нь  дугуйн аялалд оролцогчдоос   хамгийн спортлог  2  залууг шалгаруулж  “ШИНОБУ  ФАЙТИНГ-ФИТНЕСС КЛУБ”-т  1 сар  үнэгүй  хичээллэх эрхийн бичгээр шагнах юм байна. 


 


Энэ намрын хамгийн сүүлийн унадаг дугуйн аялал болно  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй