Шууд Chart

“Нийслэлийн залуус” лекц амжилттай зохион байгуулагдлаа

2014-10-31 11:59:35

Нийслэлийн 375 жилийн ойг салбар салбарынхан  өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.   Монголын залуучуудын холбоо ч энэ түүхт ойн хүрээнд оюутан залуусын дунд  “Нийслэлийн залуус” лекцийг амжилттай зохион байгууллаа. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага” сэдвээр, “Монголын ураг, удам, уламжлалын холбоо”-ны ерөнхий зохицуулагч Ж.Түвдэндорж  “Монгол уламжлал” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцсан юм.

Орчин үеийн их хотын залууст мэдлэг боловсрол хамгаас чухал төдийгүй тухайн хотын имидж, өнгө төрх нь  залуус байдаг. Өнөөгийн залуус спирт биш спорт сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа лекц сонсох, хүсэл сонирхлоо хөгжүүлэхэд анхаарч оюуны чадамжаа өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг илүүд үнэлэх болсон энэхүү лекцэнд оролцсон  залуусын цар хүрээгээр тодорхойлогдож  байлаа.


“Нийслэлийн залуус” лекц амжилттай зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй