Шууд Chart

500 орчим тээврийн хэрэгсэл үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамрагдлаа

2014-10-31 12:03:40

Орхон аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан “Аюулгүй жолооч” өдөрлөгийг уламжлал болгон хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ удаад “Авто-Мастер Төв” ХХК-тай хамтран Орхон аймгийн иргэдийн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, улирлын үйлчилгээ , анхан шатны зөвлөгөө, мэдэгдэхүүнийг эзэмшүүлэхэд тус дөхөм болох, улмаар техникийн бэлэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг үйл ажиллагааг явуулсан байна.

Энэхүү арга хэмжээнд комьпютер оношлогоо,  явах ангийн үзлэг,  Генераторийн ажиллагааг шалгах, хөргөх шингэний хөлдөх температурыг тодорхойлох,  тос тослох материал, дугуй ашиглалтын заавар зөвлөгөө, очлуур болон асаалтын системийн ажиллагааг шалгах үндсэн төлөвлөгөөний дагуу ажилласан байна. Түүнчлэн уг өдөрлөгт оролцсон  жолоооч  нар тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаагаа ханган зорчиход тээврийн хэрэгслийнхээ явах эд ангийг болон бусад оношлогоог барьцтай, өөрсдийн сэтгэлд хүртэл оношлуулж, цаашид юу хийлгэх ёстойгоо мэдэж авахын зэрэгцээ тос тослох материал, дугуйн ашиглалтын заавар зөвлөгөөг авснаар эдийн засгийн болон тээврийн хэрэгслийн эд ангид ашиг тустай байх талаар сонирхолтой  хичээлд суусан байна.

Энэхүү үнэ төлбөргүй  үзлэг оношилгоонд  давхардсан тоогоор 456 тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жилд хоёроос доошгүй удаа 2-3 хоног зохион байгуулж, цар хүрээг улам өргөжүүлэхийг зорьж  байгаа гэнэ. Ийнхүү Орхон аймгийн Залуучуудын Холбоо “Авто-Мастер Төв” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Аюулгүй жолооч” өдөрлөг нь  Орхон аймгийн иргэдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй  ажил болж өнгөрлөө.


500 орчим тээврийн хэрэгсэл үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамрагдлаа  
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй