Шууд Chart

“Google glass” нүдний шилийг замын хөдөлгөөнд орохдоо хэрэглэхийг хоригложээ

2013-08-05 16:05:53

Ухаалаг гар утасны технологийг жирийн нүдний шилэнд суурилуулсан “Google glass” нүдний шилийг Их Британи, ОХУ-д хэрэглэхийг хориглосон байна. Учир нь ОХУ ухаалаг нүдний шилний тусламжтайгаар нууц бичлэг хийх магадлалтай гэж үзсэн аж.

 Харин Их Британид замын хөдөлгөөнд оролцож байх үедээ “Google glass” хэрэглэсэн жолоочийг 60 фунт стерлингээр торгохоор болжээ.
Гар утаснаас болж автомашины осол их гардаг болсон өнөө үед ухаалаг нүдний шил хэрэглэх нь үүний шалтгаан болно гэж үзсэн байна. Харин зарим мэргэжилтнүүд энэ хоригийг утгагүй зүйл гэж тайлбарлажээ. Автомашины мэргэжилтэн Алексей Дорофеев “Сурталчилгааны самбар, гар утас болон бусад төхөөрөмж нь жолоочийг хөдөлгөөнд оролцоход саад болдог нь үнэн.
Гэхдээ “Google glass”-ыг худалдаанд ч гаргаагүй байхад хэрэглээтэй нь холбоотой хориг гаргах нь утгагүй хэрэг” гэжээ.

“Google glass” нүдний шилийг замын хөдөлгөөнд орохдоо хэрэглэхийг хоригложээ   
Үзсэн: 1522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй