
Залуучуудын үйл ажиллагаа, оролцоог дэмжих, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх олон ажлуудыг зохион байгуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч 10 дугаар сарыг клубүүдийн сар болгон зарласан билээ. Энэ хүрээнд залуучууд өөрсдийн сонирхлоороо нэгдэж клубүүдийг байгуулсаар байна. Энэ удаад нийгмийн сайн сайхан, хүмүүний аз жаргал, баяр хөөрийн төлөө нэгдсэн залуус “Тэлмэн түүчээ” клуб байгуулж тамга тэмдгээ гардан авлаа. Уг клуб өвчин зовлонд шаналж буй хүүхдүүдийн эмчилгээ, амьдралын баталгаажих түвшин доогуур өндөр настнуудын амьдралд нь бага ч гэсэн тус оруулахаар олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан аж.
Тэд энэ удаад Тархины хорт хавдраар шаналж буй н.Дашпэлжээ хүүд туслахаар “Сэтгэлээс зүрхэнд” хэмээх аяныг өрнүүлээд байна. Уг клуб нь цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж сар бүр тогтмол үйл ажиллагаа явуулах бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө цохилох зүрхтэй хүн бүрт клубийн үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгалаа.
Нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн залуус “Тэлмэн түүчээ” клуб байгууллаа | ||
Үзсэн: 1364 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.