Шууд Chart

“Удам дамжсан инженер”-үүд чууллаа

2014-11-04 15:32:23

Авто замын салбарын 85 жилийн ойн хүрээнд Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо Монголын Авто замын инженерүүдийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Удам дамжсан инженер” чуулга уулзалт 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” зоогийн газарт амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтанд авто замын салбарын ахмад инженерүүд, тэдний мэргэжлийг өвлөн эзэмшиж энэ салбарт ажиллаж байгаа үр хүүхдүүдийн хамт нийт 100 гаруй инженер оролцлоо.

Мөн салбарын баатар, гавъяатууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцсон юм. Арга хэмжээг МАЗИН-ийн тэргүүн Р.Буд нээж, МУСТА, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Ганбаатар хөтөлж, МУГЖ Б.Эрдэнэбат, С.Ганзориг, “Увертюра” хамтлаг ая дуугаа өргөн, СГЗ Ш.Ёолк хөгжөөж, нийт замчдад баярын мэнд хүргэлээ. Энэ үеэр Монголын Залуучуудын Холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр МУ-ын Зөвлөх инженер Р.Балжир, Н.Адилбиш нар, “Тэргүүний залуу инженер” цол тэмдгээр “Оч наран” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Наранбаатар, “Ти Ай Би” ХХК-ийн инженер Н.Өнөрсайхан, “Арж капитал” ХХК-ийн инженер Н.Мөнхжаргал нар шагнагдлаа.

Энэхүү чуулга уулзалт нь өөрийнхөө мэргэжлийг үр хүүхдүүддээ өвлүүлсэн-эцэг эхийн,аав, ээжийнхээ мэргэжлийг залгамжлан эзэмшсэн-үр хүүхдүүдийн нандин холбооны баяр болж өндөрлөсөн юм. Анх удаа зохион байгуулагдсан энэ чуулга уулзалт салбарын баатар, гавъяатууд болон ахмад инженерүүд, тэдний гэр бүлийнхэн өөрсдийн дурсамжаа хуваалцаж, сэтгэгдлээ илэрхийлсэн халуун дулаан уур амьсгалаар дүүрэн болж өнгөрлөө.


“Удам дамжсан инженер”-үүд чууллаа  
Үзсэн: 1236 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй