
Монголын Залуучуудын Холбоо Монголын Дүлий Иргэдийн Нийгэмлэгтэй хамтран ажиллах тал дээр санал солилцлоо. Монголын Дүлий Иргэдийн Нийгэмлэгнь Дэлхийн Дүлий Иргэдийн Холбоо Ази Номхон Далайн орнуудын Дүлий Иргэдийн Холбоонд тус тус гишүүнчлэлтэй бөгөөд монгол улсын хэмжээнд амьдарч буй нийт сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд зориулсан хөгжлийн хөтөлбөр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын үйл ажиллагааг чанартай хүртээмжтэй явуулахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм.
МДИН-ийн тэргүүн А.Энхбаатар хэлэхдээ: Манай байгууллага Монголын Залуучуудын Холбоотой албан ёсоор нягт хамтран ажиллаж, бодлого төлөвлөлтийн асуудал харилцан туршлага мэдээлэл солилцох, улмаар цаашид хамтран төсөл хөтөлбөр, нийгэмд чиглэсэн олон нийтийн төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
МЗХ, Монголын Дүлий Иргэдийн Нийгэмлэг хамтран ажиллана | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.