Шууд Chart

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай танилцана

2013-08-06 10:04:29

Өнөөдөр  11:40 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай танилцана. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил энэ оны 4 сард эхэлсэн билээ.

Уг хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барьж байгуулж байна. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.

“Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдана. Эхний 500 айл энэ намар орон сууцандаа орох боломжтой гэж гүйцэтгэгч компаниуд мэдэгджээ. Энэ ажлын явцтай танилцах юм.


Ерөнхий сайд Н.Алтанхуяг Буянт-Ухаа хорооллын барилгын ажлын явцтай танилцана  
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй