
МЗХ - ны "И юу О юу" аяны хүрээнд хэрэгжиж буй Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг "Шинобу файтинг фитнес клуб" дэмжиж дугуйн аялал зохион байгууллаа. 2014 оны 11-р сарын 2 - нд 50 орчим дугуйчин дугуйн аялалд оролцсон бөгөөд танилцах хөтөлбөр, уулын орой булаацалдах, туг сүлжих, үдийн цай гэх мэт өргөн хэмжээний хөгжилтэй хөтөлбөрүүдээр дүүрэн өнгөрлөө.
Тэмцээний ялагч 3 дугуйчинд "Шинобу файтинг фитнес клуб"-д нэг сар үнэгүй суралцах эрхийн бичгээр шагнасан бөгөөд нэг сарын төлбөр нь 350 000₮ байдаг юм байна. Аялалд оролцсон бүх дугуйчдад фитнес клубт 30% - ын хөнгөлөлттэй суралцах эрхийг өгсөн. Унадаг дугуйтай Улаанбаатар хөтөлбөрийг дэмжин ажилласан "Шинобу файтинг фитнес клуб" - ын хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Хүүхэд, залуучуудын төлөөх та бидний ажил үйлс үргэлж амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Шинобу намрын хаалтын дугуйн аялал зохион байгуулагдлаа | ||
Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.