
Өнгөрсөн долоо хоногт Н.Алтанхуягийг Монгол Улсын ерөнхий сайдаас огцоруулах шийдвэрийг УИХ гаргасан нь нийт ард иргэдийн төдийгүй гадаадын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна.
АНУ-ын өдөр тутмын "Вашингтонпост" сонины цахим хуудаснаа энэ талаар "Монголын парламент Ерөнхий сайдаа огцруулах шийдвэр гаргав" гарчигтайгаар мэдээлэхдээ, "Тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулсан, өөрийнх нь удирдаж байсан Засгийн газар авлигын асуудалд холбоотой зэрэг үндэслэлээр буруутгагдаж байсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрыг Монгол Улсын парламентаас огцруулах шийдвэр гаргав.
Парламентын санал хураалтад 36 гишүүн огцруулах нь зүйтэй хэмээн санал өгч, 30 гишүүн эсрэг санал өгсөн юм. Ерөнхий сайдыг ийнхүү огцорч байгаатай холбоотойгоор албан тушаалаа өгч буй шадар сайд түүний үүргийг түр гүйцэтгэхээр боллоо.
Энэхүү үйл явдал нь олон улсын уул уурхайн компаниуд болон тус улсад хөрөнгө оруулагчдын хувьд Монголын эдийн засагт итгэх итгэлийг нь бууруулсан алхам болж байна байна. Судалгааны байгууллагын тэргүүн, улс төрийн судлаач Д.Амгаланбаатарын хэлснээр “Ерөнхий сайд өөрийн нам дахь УИХ-ын гишүүдийн итгэлийг ч алдсан” аж.
“Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн асуудалд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхийг саатуулан шалгаж байгаа. Үүнээс гадна түүнийг шударга ерөнхий сайд гэж үзэх ард түмний итгэл ч буурсан” гэж тэрээр хэлсэн юм.
Тус улсын Авлигатай тэмцэх газраас ерөнхий сайдын ахлах зөвлөх, Байгаль орчны сайд асан Л.Гансүхийг Улаанбаатар хотын ядуу иргэдэд зориулан хэрэгжүүлж байсан нүүрс олгох хөтөлбөрөөс завшиж шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Н.Алтанхуягийг дээрх хэргээс гадна хоёр жилийн өмнө 17.5 хувиар өсч байсан тус улсын эдийн засгийн өсөлтийг 6.3 хувьд хүргэсэнд мөн буруутгаж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар болон уул уурхайн Рио Тинто компани зэс, алтны нөөц бүхий Оюутолгой уурхайг хөгжүүлэх санхүүжилтийн асуудлаар хэлэлцэж байх энэ хугацаанд тус улс дахь гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байгаа юм. Монгол Улсын холбогдох хуулийн дагуу эрх барих Ардчилсан нам шинэ засгийн газрын танхимыг 14 хоногийн дотор бүрдүүлэх ёстой.
Хэдий тийм ч, засгийн газрын танхимыг бүрдүүлэх нь ихээхэн төвөгтэй байх төлөвтэй байна. Учир нь тус нам Н.Алтанхуягтай холбоотой асуудлаар бүлэг хооронд ихээхэн маргаантай байна" гэжээ.
Эх сурвалж: www.washingtonpost.com
Монголын парламент Ерөнхий сайдаа огцруулах шийдвэр гаргав | ||
Үзсэн: 1527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.