Шууд Chart

Тагнуулч онгоц бүтээжээ

2014-11-13 12:02:05

Иран гурван жилийн өмнө Афганистантай хиллэх зүүн хэсгийн хилийн бүсэд радарын дэлгэцэд үл үзэгдэх тоноглолоор тоноглогдсон АНУ-ын армийн нисгэгчгүй тагнуулын онгоцыг сөнөөж, дахин эд ангийг нь нарийвчлан судлаж, шинэ нисгэгчгүй онгоцыг бүтээхээ илэрхийлж байжээ.

Тэгвэл Ираны хувьсгалт хамгаалагчид тагнуулын нисгэгчгүй онгоцыг амжилттай бүтээсэн талаар мэдээлж, гурван жилийн өмнө сүйрсэн хөлөгтэй яг адил хэлбэртэй хар онгоц хөөрч, тэнгэрээр эргэлдэн нисч буй дүрс бичлэгийг өчигдөр дэлгэсэн байна.

Хувьсгалт хамгаалагчдын командлагч “Ираны инженерүүд АНУ-ын боломжгүй гэж үзэж байсан цэргийн тагнуулын онгоцны бүх эд ангийг судлаж чадсан. Бидний бүтээсэн шинэ нисгэгчгүй онгоц хурд, хүчээрээ АНУ-ын армын тагнуулын онгоцноос хавь илүү” хэмээн онцлосон аж. Хувьсгалт хамгаалагчид гурван онгоцыг тагнуул хийхэд ашигласан бөгөөд цаашдаа илүү олон онгоц үйлдвэрлэж эхлэхээр зэхэж байгаа юм.
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Тагнуулч онгоц бүтээжээ  
Үзсэн: 3603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй