Шууд Chart

Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав

2014-11-13 12:10:28

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв "Багшийн хөгжлийн ордон"-той хамтран орон нутгийн багш нарт экологийн боловсрол олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан байна. Энэ удаагийн сургалтад 21 аймгийн физик, математик, газар зүйн хичээлээр сургалт явуулдаг 150 гаруй багш хамрагджээ.

Дээрх багш нарт тус төвийн байгаль орчны боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Сарантуяа болон "Жайка" олон улсын байгууллагын сайн дурын ажилтан  Хироки Ёкояама нар “Орон нутагт хэрхэн нөхөрлөл байгуулж хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилах, дахин боловсруулах” талаар лекцийн болон хөгжөөнт тоглоомын хэлбэрээр сургалт явуулж, гарын авлага,  мэдээлэл авч болох цахим хуудсуудын талаар зөвлөгөө өгчээ. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Орон нутгийн багш нар сургалтад хамрагдав  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй