
“Талх чихэр” ХК-ийн шинэ бүтээгдэхүүн болох “Багет” талхнаас хадаас гарчээ. Энэ талаарх мэдээллийг фэйсбүүк хуудаснаа Ш.Цогзолмаа гэх бүсгүй нийтлэсэн юм. Тэрбээр “Бид өглөө бүр энэ талхыг хэрэглэдэг. Өнөөдөр өглөөний хувьд талхыг тал хүртэл идсэний дараа хадаас хатгаатай байгааг харсан. “Талх чихэр” ХК руу ярихаар утсаа авахгүй юм. Би ямартай ч талхыг хадаастай нь хадгалчихсан байгаа. Өглөөнийхөө цайн дээр хадаастай талх иднэ гэдэг аймшигтай биз дээ. Манайх жаахан хүүхэдтэй. Тэд юугаа ч мэдэхгүй залгивал яах болж байна. Би үүнд заавал хариулт авна” гэлээ.
Харин энэ талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын газраас лавлахад “Наад асуудал чинь нэлээд ярвигтай байдаг. Өнгөрөгч хугацаанд талх, ундаа, гурил гээд бүх зүйлээс элдвийн зүйл илэрлээ. Гомдол ирээд бид шалгаж байхаад олонх нь хүний санаатай үйлдлээс болдог. Тэгэхээр энэ асуудал ч бас тийм байх магадлалтай. Гэхдээ манайд ийм мэдээлэл байхгүй л байна. Нотлох баттай, үнэн мэдээлэл баримт байвал авчирч өгч шалгуулах хэрэгтэй” гэв.
Энэ асуудлаар “Талх чихэр” ХК-аас тодруулах гэсэн боловч ОНХХ болоод тус компанийн ямар ч хүн хариулт өгсөнгүй. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
“Талх чихэр”-ийн Багет талхнаас хадаас гарчээ | ||
Үзсэн: 1978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.