Шууд Chart

Саальчин робот бүтээжээ

2013-08-06 18:26:56

Английн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Lely компани Astronaut-4 хэмээх саальчин робот бүтээсэн байна. Зохион бүтээгчид уг роботыг үнээ саах хамгийн натурал арга гэж мэдэгдэж байна. Учир нь үнээнүүд саалгахад бэлэн болсон үед "өөрсдийн хүслээр" роботод очиж саалгах шийдвэр гаргадаг байна. Энэ үед үнээний хөдөлгөөнийг 3D камер болон хөдөлгөөн мэдрэгчээр хянахаас гадна үнээний дэлэнг автоматаар таних систем давхар ажиллаж саах үйл ажиллагаа явагддаг. Саальчин робот бүхий фермд хүний оролцоо зөвхөн компьютерээр хяналт хийх хэлбэрээр хязгаарлагддаг бөгөөд үнээтэй ямар нэг байдлаар шууд харьцдаггүй байна.

Astronaut-4 саальчин робот нь сүү саах ажлаас хүнийг бүрэн чөлөөлөхөөс гадна, сүүний чанарын шинжилгээг саах явцад хийх, мөн үнээний дэлэнгийн эрүүл ахуйн байдал, сүүний гарц зэрэг мэдээллийг фермерийн гар утсанд мэдээлэх боломжтой юм. Мөн саахын өмнө үнээний дэлэнг сойздон цэвэрлэдэг бөгөөд энэ нь энэ нь үхрийн oxytocin гормоныг ялгаруулахад (ивлэхэд шаардагдах) сайн нөлөөтэй ажээ. Мөн Astronaut-4 робот суурилуулсан загвар ферм байгуулан сонирхсон хүмүүст үзүүлэх ажиллагаа зохион байгуулж байна. Бяслаг үйлдвэрлэх зориулалттай уг ферм 180 үнээтэй бол 3-хан фермер ажилладаг ажээ.

Тус компани цаашид бүрэн автомат ажиллагаатай ферм байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үнээнд ямар нэгэн төвөг удалгүйгээр цэвэрлэгээ хийх робот, үнээний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй автомат гэрлэтүүлгийн системт зэргээр тоноглох юм. Lely компани өнгөрсөн жилийн дүнгээр 10000 орчим нэгж Astronaut автомат саалийн машин (Astronaut-4 роботын өмнөх загвар) үйлдвэрлэн дэлхий даяар худалдаалсан бөгөөд нэгж автомат машинаар хоногт сааж боловсруулсан сүүний хамгийн дээд үзүүлэлт 2500 л-т хүрдэг байна.

Эх сурвалж: www.robomec.blogspot.mn


Саальчин робот бүтээжээ  
Үзсэн: 2845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй