
Энэ сарын 20-ноос оюутны тэтгэлэг 70200 төгрөгөөс 96200 төгрөг болох талаар яригдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдоход “Одоогоор энэ асуудал эцэслэн батлагдаагүй байна. Ер нь бол Үндэсний тэтгэлэг олгох журамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгө олгоно гэж заасан байдаг болохоор тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж байгаа. Яг хэд болгох талаар бол яриагүй. Энэ асуудал УИХ-аар орж шийдэгдэх ёстой болохоор тийм амар шийдэгдэхгүй” гэж ярилаа.
Оюутны тэтгэлэг нэмэгдэх асуудал эцэслэн батлагдаагүй гэв | ||
Үзсэн: 1690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.