
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө хуралдаж ирэх 2015 оны Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж баталсан. Ингэхдээ хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхийг Төсвийн байнгын хороонд даалгасан юм.
Харин яг одоо Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсөв баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэж байна. Тодруулбал, хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд хариулж байна.
Харин үүний дараа Төсвийн тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Ингэснээр маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийг эцэслэн батлах юм.
Төсвийн байнгын хороо хуралдаж байна | ||
Үзсэн: 1293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.