
Италийн үнэт эдлэлийн "Perla Penna" компани ОХУ-ын зах зээлд зориулан ерөнхийлөгч Владимир Путины хөрөг зураг болон төрийн дууллын ишлэлтэй, алтан гадаргуутай “Putinfon” нэртэй iPhone худалдаанд гаргасан.
Тус загварын утасны үнэ 4300 ам.доллар байхаар тооцсон бөгөөд арын гадаргууг нь 18 каратын алтаар хучжээ. Боломжит худалдан авагчдын дунд томоохон албан тушаалтнууд, шилдэг менежерүүд зэрэг хүмүүс багтаж байгаа гэнэ. Энэ талаар "Владимир Путин ер бусын шийдвэр гаргадаг, амбийцтай, өөртөө итгэлтэй хүний тод жишээ учир ийнхүү санааг гаргасан" хэмээн зохион бүтээгчид онцлож байсан.
Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн нэр болон зургийг ашиглаж байгаад дургүйцсэн учраас Путины зурагтай утасны худалдааг зогсоох шийдвэрийг ОХУ-ын засаг захиргаанаас гаргажээ.
Путин “Putinfon”-д эгдүүцсэн үү? | ||
Үзсэн: 3896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.