Шууд Chart

Хотын шийдэл форумд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл оролцлоо

2014-11-17 13:09:48

JCI Монгол байгууллага  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж буй “Хотын шийдэл- Замын түгжрэл" форум энэ сарын сарын 14–ний  өдөр Корпорейт Конвеншн центрт зохион байгуулагдлаа.

Форумд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөлөл оролцож маш үр дүнтэй хурлыг зохион байгууллаа.Хуралд дараах 4 сэдвээр илтгэл тавигдаж, нийт оролцогчид дунд хэлэлцүүлэг тавигдсан билээ.
  • Түгжрэлийн эсрэг явагдаж буй арга хэмжээнүүд
  • Автомашины хэт хэрэглээг бууруулах зохицуулалт, төлөвлөлт
  • Бүсчлэл ба газар төлөвлөлт
  • Жолооч явган зорчигчийн, соёл, ёс зүй сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх
Автомашины хэт хэрэглээг бууруулах чиглэлээр МЗХ – ны Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн талаарх илтгэлийг МЗХ – ны БХЗГ – ын мэргэжилтэн, төслийн ерөнхий зохицуулагч О.Сансархүү тавьсан юм. Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг эхлүүлж 4 удаагийн парад, амралтын өдөр бүр унадаг дугуйтай эко аялал зохион байгуулж, унадаг дугуйн замтай болгож өгөх талаар уриалга гаргаж үг бүтээж бүр унадаг дугуй шатааж хүртэл төр засагт дуу хоолойгоо хүргэж байсан. Унадаг дугуйтай Улаанбаатар төсөл эхэлсэн цагаасаа эхлэн ямар ажлуудыг хийснийг доорх илтгэлээс дэлгэрэнгүйгээр хараарай.

Хотын шийдэл форумд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл оролцлоо  
Үзсэн: 1120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй