Шууд Chart

А.Амарбал: Гурван сая дахь иргэн ирэх оны эхээр мэндлэх магадлалтай

2014-11-17 15:12:33

Өнөө өглөөнөөс эхлэн олон нийтийн дунд “Монгол Улсын 3 сая дахь иргэн мэндэлсэн” талаар ам булаалдан ярьж эхэлсэн билээ. Энэ талаар тодруулахаар Үндэсний статистикийн хорооны хүн амын цагийг харсан боловч “Тун удахгүй гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байгаатай холбогдуулан тооцооллын ажил хийгдэж байгаа тул хүн амын цагийг түр хугацаагаар хаав” хэмээн бичсэн байна. Харин энэ талаар Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал “Зарим сайтуудаар яваад байгаа мэдээлэл худлаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Бидний таамаглаж байгаагаар гурван сая дахь иргэн 12 дугаар сарын сүүлч, нэгдүгээр сарын дундуур мэндлэх байх. Гэхдээ энэ тодорхой тоо биш. Бид иргэдийг төөрөгдүүлэхгүйн тулд сайт дээрх хүн амын цагаа түр хаасан байгаа. Үүнийг энэ сарын эхээр буюу 6-ны өдөр хаасан. Гэтэл сошиал ертөнцөөр “11 дүгээр сарын 16-ны байдлаар Монгол Улсын хүн ам 2977197 байсан байна” гэх мэдээлэл яваад байна. Энэ мөн л худал мэдээлэл. Нарийн хэлэх боломжгүй ч одоогоор Монгол Улсын хүн ам 2 сая 985 мянга орчим л байгаа” гэв.

Дашрамд дурдахад, “Хаан банк”-ны өгсөн мэдээгээр өнгөрөгч 14-ний өдөр 200 хүүхэд мэндэлсэн бол 15-нд 189 хүүхэд Монгол Улсын иргэн болж мэндэлжээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

А.Амарбал: Гурван сая дахь иргэн ирэх оны эхээр мэндлэх магадлалтай  
Үзсэн: 2655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй