Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-18 10:06:32

Энэ өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Босго давдаггүй хогшил, зорилгоо биелүүлээгүй тендер”, “Саад дуусаагүй”, “Уул уурхайн салбараас 1.1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ” зэргийг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Ресторануудын шинэ жилийн багц дунджаар 100 мянган төгрөг байна”, “Ц.Элбэгдорж: Хэрэв улстөрч болъё гэж бодож байгаа бол унаж болно. Буцаж болохгүй”, “Рональд Сайханбилэг”, “Малын эмийг амьд ус хэмээн хөөрцөглөж эрүүл мэнд, үр удмаа хөнөөж байна” зэрэг онцлох мэдээ, материал нийтлэгджээ.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “УИХ дахь МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжихгүй нь”, “Морь унасан толгойгүй хүн буюу засаг зайдлах зарц”, “Д.Баярхүү: Тууштай сонгосон оронд лидер чухал биш”, “Дүрэмгүй нам” зэргийг уншиж болно.

“Үндэсний шуудан” сонин өнөөдрийн дугаартаа “Эзэнгүй”, “Монголчууд “Бизнес цагаачлал”-аар Канадыг зорих болжээ”, “Х.Ганцогт: Оюутолгойн асуудал шийдэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийсэн”, “Эзэнгүй утаа”, “Хөрштэйгээ хамтраад хөхөө өвлийг давна даа” зэрэг материал нийтлэжээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаараас “Хүүхдээ сонс”, “Тэлэлт үү, таналт уу”, “Тэргэнцэртэй охид миссээ шалгаруулна” зэрэг мэдээ, материалыг унших боломжтой юм.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй