Шууд Chart

Хүүхдүүд вирусын гаралтай ханиадаар өвчлөх нь ихэсчээ

2014-11-18 11:04:06

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 166.067 хүн амбулаториор үзүүлсний ихэнхийг хүүхдүүд эзлэж байгаа аж. Энэ сараас эхлэн бага насны хүүхдүүдийн дунд вирусын гаралтай томуугийн шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд энэ нь хэдэн жилийн давтамжтай дэгддэг томуугийн төрлийн респиратор, синцитиал, аденовирус, риновирусүүдээс үүсдэг гэнэ. Энэ дундаас синцитиал нь хатгаа туссан хүүхдийн уушгины завсрын эдийг гэмтээж, хүндрүүлдэг аюултай байна. Тиймээс ХӨСҮТ-ийн эмч нар эцэг, эхчүүдэд хандан “Хүүхдээ дулаан хувцаслаж, ханиад томуу хүрсэн үед нь сургууль, цэцэрлэгт нь явуулалгүй гэрт нь асрах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Мөн гарыг нь сайтар угаалгаж, гэрээ дулаан байлган, чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутам өрөө тасалгааг агааржуулж, амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн сайн өгч, цэгэн иллэг хийж хэвших”-ийг зөвлөлөө.

Хамгийн чухал нь энэ төрлийн ханиаданд дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх ёстой бөгөөд томуугийн эхний шинж илэрвэл эмчид цаг алдалгүй хандах ёстой гэнэ.

Дашрамд дурдахад, энэхүү өвчний эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад болоод 21 аймгийн ЭМГ-ын Дархлаажуулалтын кабинетад тарьж байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хүүхдүүд вирусын гаралтай ханиадаар өвчлөх нь ихэсчээ   
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй