
Нийслэл хотод маань хэдийнээ өвлийн утаа айлчлан ирсэн энэ үед хотоос зайдуу гарч цэвэр агаар амьсгалан хамт олон, найз нөхдөөрөө алхаж, уушгиа цэвэрлэхийг иргэд хамгийн их хүсэх болжээ. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Аялал жуулчлалын төв амралтын өдөр бүр “Цэвэр уушги” уриан дор явган аяллыг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү аялалд маш олон залуу оролцдог бөгөөд өнгөрсөн амралтын өдрийн явган аялалд МУИС-ийн 600 гаруй оюутан залуус нэгдэж Богд хан уулын Жаргалантын амнаас Өвөр зайсан гэсэн замналаар 15 км явган аялаад ирсэн байна.
Залууст явган аяллын ач тус, багийн болон хувийн бэлтгэл хэрхэн хангах, аяллын үеийн зохион байгуулалт, анхны тусламжийн хайрцаг, үүргэвчний зохион байгуулалт, өмсөх хувцас, байгаль орчиндоо ээлтэй байх, хэрхэн баг болж аялах \баг нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриатай байх\ аяллын дэг журам зэргийг зааж сургахаас гадна аяллын үеэр багуудын дунд хөгжилтэй тэмцээн зохион байгуулж амралтын өдрийг цэвэр агаарт үр дүнтэй өнгөрүүлсэн байна. Цаашид энэхүү аялал долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд оюутан залуучууд, албан байгууллага, хувь хүмүүс оролцоход нээлттэй юм байна.
“Цэвэр уушги” уриан дор 600 гаруй оюутан, залуус аяллаа | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.