
Өнөөдөр дэлхийн долоон хүн тутмын нэг нь фэйсбүүк хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Монгол Улсад 458680 хүн хэрэглэдэг бөгөөд хүн амын тоондоо харьцуулахад идэвхитэй хэрэглэгч орны тоонд багтсан байна.
Alexa-ийн мэдээлснээр Фэйсбүүк хуудас нь Хятад, Япон, Орос, Өмнөд Солонгос, Вьетнам, Венесуэль, Пакистан, Аргентин, Турк, Колумби, Грек, Румын, Перу, Чили, Индонез, Тайланд, Бразиль, Мексик, Нигер, Алжир, Малайз,Флиппин, Египт, Монгол гэх улсад нэгдүгээрт бичигдэж байна.
Фэйсбүүкийг 70 гаруй хэлээр хэрэглэж болох аж. ComScore-ийн мэдээлснээр тэрбум гаруй хэрэглэгчтэй болсон Фэйсбүүк сүлжээ нь 1.13 триллион лайктай, 140.3 тэрбум найзуудын холбоотой, 219 тэрбум зурагтай аж. Уг сүлжээнээнд өдөрт 300 сая зураг ачаалагдаж, 62.6 сая дуу тавигддаг байна.
Үүнээс үзэхэд цахим даяаршил нь улам ч өргөн цар хүрээтэй болжээ. Завгүй амьдралыг найз нөхөдтэйгээ, бусадтай холбох гүүр болсон энэ зүйл өөрийгөө байгаа гэдгийг бусдаар хүлээн зөвшөөрүүлж, бас сонирхол, үзэл бодлоороо нэгдэн нийлж, санаа бодлоо хуваалцдаг хамгийн чухал хэрэгслэл болоод байгаа билээ. Сонирхол нэгтэнгүүд нэгдэж, үзэл бодлоо хуваалцах, бие биедээ урам хайрлах зэргээр цахим нийгэмшил бүрдлээ. Энэ хүү нийгэмшлийн сонирхолтой баримтаас дурдвал:
-Фэйсбүүкээс болж таван хос тутмын нэг нь салдаг гэсэн судалгааг тус компани хэрэгглэгчийн статусаараа тодорхойлжээ.
-350 мянга гаруй хүн фэйсбүүкт хүчтэй донтон эмчлүүлж байна.
-Цээж нүцгэн эмэгтэй, дотуур хувцастай эмэгтэйн зургийг тавихын зөвшөөрдөг хэрнээ хүүхдийг хөхөөрөө хооллож буй эмэгтэйн зургийг нийтлэхийг хориглодог. Та хэдэн ч удаа оролдсон ийм зургаа нийтлэж чадахгүй. Харин групп дотор дээрх зургийг нийтлэхийг зөвшөөрсний дараа 250 мянган эмэгтэй “Хүүхдээ хөхөөр хооллогсодын групп”-т нэгдэж зургаа нийтэлж байжээ. Энэ бол Алексагийн гаргасан судалгаа юм.
Үнэхээр хачирхалтай байгаа биз. Үүнээс үзэхэд кибер ертөнц нь амьд харилцааг үгүйсгэж, өөрийн байр сууриар ноёлох гээд байна уу гэмээр.
Т.Дуламжав
Монгол улс Фэйсбүүк хэрэглээгээрээ идэвхитэй орны тоонд багтжээ | ||
Үзсэн: 2139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.