Шууд Chart

Ч.Мөнгөндалай долоо хоногийн дараа ирнэ

2014-11-20 12:58:07

Хэлгүй, дүлий ч Монгол орныхоо баруун аймгуудаар 5500 км аялах зорилготой нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн Ч.Мөнгөндалай өдгөө 6000 км аялаад Шарын гол суманд ирсэн байна. Өнөөдөр нийслэл рүү хөдөлж Зүүнхараа, Борнуур сумаар дайран долоо хоногийн дараа ирнэ гэдгээ мэдээллээ. Ч.Мөнгөндалайг явсан газар бүрт нь Монголын залуучуудын холбооны салбар холбоод хүлээн авч, хоол унд буудаллах газар мөнгөн хандив өргөж байсан бөгөөд дугуйчин аяллынхаа туршид өөрийн Facebook хуудсандаа мэдээллээ тасралтгүй хийсэн юм. Түүний хувьд зургаан сарын турш унадаг дугуйгаар тасралтгүй аялаж байгаа ч нэлээд турсан боловч явсан газар бүртээ эмнэлгийн тусламж авч, дусал залгуулан эрч хүчээ сэлбэсээр аяллаа үргэлжлүүлсээр байна.


Ч.Мөнгөндалай долоо хоногийн дараа ирнэ  
Үзсэн: 1575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй