Шууд Chart

Шувууны ханиад хүнээс хүнд халджээ

2013-08-07 19:49:55

Хятадад шувууны гаралтай  ханиад хүнээс хүнд халдсан тохиолдол гарчээ. Урьд нь ийм замаар халдвар дамжиж байгаагүй бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр, 32 настай эмэгтэй шувууны томуугаар өвчилсөн аавыгаа асарч байхдаа H7N9 вирусийн халдвар авснаар удалгүй хоёул нас барсан байна.

Эрүүл мэндийн салбарынхны онцолж буйгаар шувууны ханиад хүнээс хүнд халдварладаг болж мутацид орсон нь баттай үнэн бол шувууны томуу дахин дэлгэрсэн тохиолдолд илүү ноцтой байдал үүсэх аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шувууны ханиад хүнээс хүнд халджээ  
Үзсэн: 1783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй