Шууд Chart

Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй

2014-11-27 16:43:56

Авлига гэгч аймшигт тахал нийгмийг аалзны тор мэт бүрхэж хэлэх үг, гишгих газрыг минь хязгаарлаж байгаа билээ. Энэхүү тахлыг устгах ерөндөг нь ард түмэн бид өөрсдөө, төрийг хүлээж, албан тушаалтнуудын амыг хараад ямар ч нэмэргүй болсон гэдэг нь өнгөрсөн хугацаанаас тодхон харагдлаа.Тиймээс Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос эхлэн “Авлигын эсрэг: Би авахгүй, Би өгөхгүй” аяныг эхлүүлж нийгэмд давалгаалуулж, www.avliga.mn хаягийг нээн, авлигын эсрэг “Авлигагүй тоолуур”-ыг ажиллуулан 10 мянга гаруй залуучуудыг 1 сарын хугацаанд хамруулж чадсан. Харин ирэх сарыг “Авлигын эсрэг” сар болгон зарлаж олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй уриатай таван цуврал зурагт хуудсыг гаргажээ. Энэхүү хуудсыг иргэн, байгууллага бүр авч, нааж “Авлигын эсрэг: Би авахгүй, Би өгөхгүй” аянд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм байна. Энэхүү зурагт хуудаснаас олсон орлогоор 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөөх үйлст таны оруулж буй томоохон хувь нэмэр болох аж. Мөн зурагт хуудсыг худалдан авч, ханандаа наасан зургаа илгээснээр www.avliga.mn сайт болон сошиал ертөнцөөр тухайн байгууллагыг авлигагүй байгууллага хэмээн зарлах юм.


Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй