
Нийгэм, улс төр, Эдийн засаг, бизнесийн “Оны залуу”-г тодруулах “Next Stop” харшийн наадмыг МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Хамгийн тансаг харшийн наадам” гэж дуу алдаж байсан юм. Энэхүү наадмыг булган сүүлтэй ч гэж ярьцгаадаг. Учир нь жил жилийн шилдэг залуучууд өдгөө төр нийгэм, эдийн засаг, бизнесийн өнөөгийн өнгийг тодорхойлогч, ард түмний төлөөлөл болж байгаа нь “Next Stop”-ийг бусад харшийн наадамтай харьцуулахын аргагүй гэдгийг илтгэж байгаа юм.
Энэхүү наадамд төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад гадаад, дотоотод хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн салбарын томчууд, он оны шилдэг залуучууд уригдан оролцдог нь энэхүү наадмын нэр хүнд, чансааг илтгэж байгаа юм. Энэ жилийн “Next Stop” болоход ердөө 2 хон долоо хоног үлдсэн байна. Тэр л өдөр бид Монгол улсын цаашдын ирээдүйг тодорхойлох нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн “Оны залуу”-аа тодруулна.
Тансаг наадам гэж нэрлэгдсэн “Next Stop” болоход хоёр долоо хоног үлдлээ | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.