
Авлигатай бид яг өнөөдрөөс тэмцэе...
Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос “Авлигын эсрэг: би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлж маш олон ажлуудыг зохион байгуулсан. Залуус бид өнөөдрөөс үгүй гэж хэлье, бидний ирээдүй авлигатай хар нийгмийг ардаа орхиж, цоо шинэ эрин үеийг бүтээх шинэ үеийн залуус хэмээн уриалж авлигын эсрэг тоолуурт сарын хугацаанд 10 мянга гаруй залууг нэгтгэж чадсан юм.
Энэхүү аян үргэлжилж 12 дугаар сарыг “Авлигын эсрэг сар” болгон зарлаж авлигын эсрэг таван зурагт хуудсыг гаргасан байна. Нэг зурагт хуудас нь 1000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд энэхүү хуудсыг иргэн, байгууллага бүр авч нааж “Авлигын эсрэг: би авахгүй, би өгөхгүй” аянд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм байна. Энэхүү зурагт хуудаснаас олсон орлогоор 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөөх үйлст таны оруулж буй томоохон хувь нэмэр болох аж.
Мөн зурагт хуудсыг худалдан авч, ханандаа наасан зургаа илгээснээр www.avliga.mn сайт болон сошиал ертөнцөөр тухайн байгууллагыг авлигагүй байгууллага хэмээн зарлах юм байна. Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй...
Та авлигатай тэмцмээр байна уу? | ||
Үзсэн: 1597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.