Шууд Chart

Даатгалын мөнгө авах гэж эхнэрийнхээ амийг хөнөөсөн үү...

2014-12-04 14:14:51

Өнгөрсөн зун буюу наймдугаар сарын 23-ны өдөр Өмнөд Солонгосын Пусан хотын орчимд хурдны зам дээр ослын дохиогоо өгөн журмын дагуу түр зогсолт хийж байсан хүнд даацийн ачааны автомашины араас нэгэн суудлын автомашин мөргөсөн хэрэг гарчээ. Тус суудлын "Старекс" автомашинд 45 настай Ким  өөрийн эхнэрийн хамт явсан аж. Ослын улмаас Ким хөнгөн гэмтсэн бол түүний дэргэд сууж байсан эхнэр нь болох, долоон сартай жирэмсэн, кампучи үндэстэн, 25 настай А гэгч амиа алдсан байна.

Гэтэл энэхүү хэргийг шалгаж эхэлсэн цагдаагийн ажилтнуудын анхаарлыг нэгэн зүйл татжээ. Ким нь 2008 онд гэр бүл зуучлах компаниар дамжуулан гэрлэсэн кампучи эхнэрийнхээ нэр дээр 11 даатгалын  компанид хандан 26 нэр төрлийн амь насны даатгал хийлгэсэн байжээ.

Тэд  даатгалын нөхцөл нь зөвхөн амь насаа алдсан тохиолдолд олгогдох энэхүү их хэмжээний даатгалын төлбөрт  л гэхэд сар бүр 9 сая 500 мянган вон төлж байсан Ким, замаас гаран зогсож буй  ачааны машиныг ямар ч шалтгаангүйгээр,  эхнэрийнхээ суусан  хэсгээр албаар илүү хүчтэй мөргөсөн гэх таамаг дэвшүүлэн шалгаж эхэлсэн байна. Мөн шинжилгээгээр эхнэрийнх нь цуснаас нойрсуулах эм уусан байсан нь илэрчээ. Хууль сахиулагчид энэ бүхнээс үүдэн тэрээр даатгалын мөнгө авахаар өөрөөсөө 20 насаар дүү, долоон сартай жирэмсэн эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн хэмээн үзэж байгаа аж.

Сэжигтэн Ким нь жолоо барих үедээ зүүрмэглэж байгаад осол гаргасан гэж мэдэгдэж байгаа ч тэрээр эхнэрээ нас барсны дараа гар утсандаа  "Би чадсан шүү"  гэж хэлсэн өөрийнхөө зургийг авч хадгалж байгаад устгасан байсныг цагдаагийнхан утаснаас нь сэргээн авчээ. Мөн түүнийг анхнаасаа ийм гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөн кампучи улсаас эхнэр авсан байх магадлалтай хэмээн үзэж байгаа гэнэ.


Даатгалын мөнгө авах гэж эхнэрийнхээ амийг хөнөөсөн үү...  
Үзсэн: 4226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.33.xxx [182.160.33.xxx] 2014-12-05 05:22
хүн ийм л болсон байна даа. удахгүй манайд хамтын тэтгэвэрийн хууль батлагдвал хоёр хөгшин нэгийгээ нухах хэрэг гарна даа
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-12-04 16:51
1solongos 5 hytadtai sanaan tentsdeg gj ug baidagdaa..har ymaan omogtoi amitad baidag yum bnle
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-12-04 16:50
ymar muuhai sanaatai solongos be
202.131.228.xxx [202.131.228.xxx] 2014-12-04 15:16
SOLONGOSUUDIIN SANAA GEJ NOHOI UM DAA
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-04 15:08
Солонгос хүнтэй сууж тэнд очсон монгол хүүхнүүд гайгүй л байдаг байгаа даа

Бидэнтэй нэгдээрэй