Шууд Chart

Ажлын байрны ур чадвар олгох “Best staff” сургалт 2 дах төгсөлтөө хийлээ

2014-12-06 08:05:26

Монголын Залуучуудын  Холбооны  дэргэдэх Сургалт  Судалгааны Полиси төв  нь 1989 онд байгуулагдсан 25 жилийн түүхтэй байгууллага. Энэ хугацаанд залуучуудаа мэдлэг боловсролтой, эх орны хөгжлийг түүчээлэн явах Монгол залуу хүн болгох зорилгоор Төрийн удирлагын үндэс, Менежментийн хичээл, Улс төр судлалын үндэс, Социологийн үндэс, Шинэ үе Залуучууд байгууллагын удирдагч төсөл, Экономикийн үндэс, Эрх зүйн үндэс, Харилцааны сэтгэл зүй, Хувцас зохион бүтээгч зураач дизайнерын сургалт, МЗХ-ны аймгийн салбар зөвлөлийн тэргүүлэгч нарыг бэлтгэх залуучуудын байгууллагын удирдагч нарт 45 хоногийн курс зэрэг томоохон  ажлуудыг хийж амжуулсан байна.

Энэхүү төв 2014 оноос эхлэн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар, залуучуудын хөгжлийг дэмжих шинэлэг сургалт, судалгааны хөтөлбөрүүдийг гарган үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Одоогоор Полси  төв нь Бизнесийн болон төрийн байгууллагын Сургалт, Судалгаа, Нийгмийн аудит, Бизнесийн зөвлөгөө, Байгууллагын зөвлөгөө зэрэг үйлчилгээг үзүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл  саяхан   ажил идэвхтэй хайж байгаа болон ажилд шинээр орсон залуучуудад зориулж “Best staff” ажлын байрны ур чадвар олгох сургалтыг хоёр дах удаагаа амжилттай зохион байгуулж төгсөлтөө хийлээ.

Тус сургалтын төгсөгчид нь Үр дүнтэй ажил хайх аргачлал, Ажлын ярилцлаганд амжилттай орох чадвар, Баг, хамт олон, удирдлагуудтайгаа  зөв харилцах чадвар, Цагийн менежмент хийж сурах, Ажил дээрээ амжилт гаргах боломж, Манлайлагч байх чадвар зэрэг сургалтуудад хамрагдсан байна. Түүнчлэн   сургалтанд хамрагдсан залуус нь дээрх чадварыг эзэмшихээс гадна Монголын Залуучуудын  Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв  бирж, Сургалт судалгааны Полиси төв зэрэг байгууллагуудын тамгатай олон нийтэд хүлээн  зөвшөөрөгдсөн “Сертификат”-тай төгсөж буйгаараа онцлог юм.


Ажлын байрны ур чадвар олгох “Best staff” сургалт 2 дах төгсөлтөө хийлээ  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй