Шууд Chart

Олон хүний итгэл надад найдвар төрүүлж, шүүмжлэл нь намайг улам хурцалж байна

2014-12-09 11:42:26

Лондон хотноо эх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд оролцож буй мисс Т.Батцэцэг тэмцээн бүртээ амжилт гарган шилдгүүдийн эгнээнд бичигдэж байгаа гэх сайн мэдээтэй зэрэгцэн түүний гадаад хэлний талаарх таагүй сэтгэгдэл цахим хуудсуудад тавигдсан билээ. Үүнд мисс өөрийн бодлоо илэрхийлж цахим хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Арванхоёрдугаар сарын 14 удахгүй боллоо. Энэ хүртэл олон амжилт гаргалаа. Үнэхээр баяртай байна. Монголынхоо хувьд байгаагүй амжилт гаргасан. Улам их амжилт гаргахын төлөө бүхнээ дайчилж байна. 130 гаруй орноос шалгаруулалт бүр дээр топ финальд үлдэнэ гэдэг том амжилт. Сүүлийн өдөр л бүх зүйл шийдэгдэнэ. Авах ёстой оноогоо бүгдийг нь цуглуулаад явж байна.

Өглөө бүр таван цагийн үед босч, өдөр бүр эрч хүчээр дүүрэн. Ядарч байсан ч хамаагүй би Монголын төлөө учраас. Өдөрт таван цаг л унтаж, өдөржингөө үйл ажиллагаатай ачаалал ихтэй байгаа ч тэрүүхэн үедээ хүнд хэцүү санагдсан ч бай, үгүй ч бай хожмоо мөнхөд дурсагдах зүйл минь учраас надад сайхан байна.

Хэн ч энд ирэх гэж яаж их шаргуу хөдөлмөрлөдөг гэдгийг хэн ч ойлгохгүй, яриад ч ойлгохгүй. Би зөв гэсэн зүйлээ л өөрийн чадах чинээгээр хийж байна. Гэхдээ би энд хэцүү байлаа гэж та нарт ойлгуулах гэсэн юм биш.

Мэдээж хэл тааруухан байгааг мэдэж байна. Гэхдээ энд ойлголцоод л хийх ёстойгоо хийгээд явж байна. Боломж бололцоо байсан бол илүү сайн сурч болох байсан. Гэхдээ надад бас нас байна, хийх зүйл ч зөндөө байна. Амьдрал ямар баялаг гээч залуус аа. Энэ олон хүний итгэл надад найдвар төрүүлж, бас шүүмжлэл намайг улам хурцалж эрч хүчтэйгээр урагшаа тэмүүлж байна. Намайг хурцалж байдаг та нарт баярлалаа. За одоо битгий янз бүрийн хэл амаар доромжлоорой. Та бүхэн надад бодлоо хэлсэн, би ч бас бодлоо хэллээ” хэмээн бичсэн байна. 

 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Олон хүний итгэл надад найдвар төрүүлж, шүүмжлэл нь намайг улам хурцалж байна  
Үзсэн: 1516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй