Шууд Chart

Next Stop наадамд нэр дэвшүүлэх хугацаа дуусахад 1 хоног үлдлээ

2014-12-11 06:41:53

Монголын Залуучуудын Холбоо, Залуу удирдагч сан хамтран жилийн хамгийн нэр хүндтэй Next Stop  наадмыг 22 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэхүү наадмаас төрөн гарсан төрийн түшээ, эдийн засаг бизнесийн салбарын эрхмүүд өнөөдөр Монголын төлөөлөл болоод явж байгаа юм. Өдгөө тус наадмаас 28 залуу удирдагч төрөн гарснаас дурьдвал Монгол Улсын Ерөнхийлөгч 2, УИХ-ын гишүүн 18, Ерөнхий сайд 6, Сайд 14, Монгол банкны Ерөхийлөгч 2, бизнесийн салбарын томоохон төлөөллүүд төрөн гарсан нь “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт юм.

Энэ наадамд нэр дэвшинэ гэдэг өөрөө нэр хүндийн баталгаа, наадмаас тодорсон “Оны залуу”-ийн үүрэх хариуцлага нь нэмэгдэж, салбараа манлайлан, үлгэр жишээ болж, Монголоо цаашид төлөөлөх шинэ үеийн залуучуудыг тодруулдгаараа онцлог. Энэ жилийн “Next Stop”-ийн нэр дэвшигч эхнээсээ тодроод эхэлсэн бөгөөд нэр дэвшүүлэх хугацаа дуусахад ганцхан хоног үлдснийг  МЗХ-оос мэдээллээ. Маргааш буюу 12-р сарын 11-нд нэр дэвшүүлэх хугацаа албан ёсоор дуусч, санал хураалт албан ёсоор www.myf.mn  сайт дээр эхлэх юм байна. Санал хурааж дуусах хугацаа 12-р сарын 18-ны өдөр юм байна.  


Next Stop наадамд нэр дэвшүүлэх хугацаа дуусахад 1 хоног үлдлээ  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй