
Испанид 6,2 кг жинтэй хүүхэд мэндэлж, дээд амжилт тогтоосон байна. Ийм жинтэй хүүхдүүд жамаараа төрж байсан тохиолдол Испанид өмнө нь гарч байгаагүй юм байна.
Охины жин нярайн жингийн дундаж үзүүлэлтийг бараг хоёр дахин нугалж байгаа талаар эмч нар ярьжээ. Хэдий 40 хэвийсэн насандаа ийм үлэмж биет хүүхэд төрүүлж байгаа ч Британи гаралтай Максим Маринд кесарев хагалгаа хийх шаардлага байсангүй.
Эх, хүүхдийн бие сайн байгаа талаар эмч нар мэдэгдсэн байна. Тэрээр Испанийн Коста-Бланкын далайн эрэг дээрх Дэния хотын эмнэлэгт төржээ. Үлэмж биет охин дээрээ хоёр ахтай талаар “Daily Mail” мэдээллээ.
Сарын өмнө Германы Лейпциг хотод 31 настай Мария гэгч эмэгтэй 6,1 кг жинтэй, 57,5 см өндөртэй хүүхэд мөн л жамаараа төрүүлж байсан юм.
Дашрамд сонирхуулахад дэлхийн хамгийн хүнд жинтэй төрсөн хүүхдээр 1879 онд мэндэлж байсан Канадын Анна Бейтс хэмээх охин тодорсон. Тэрээр 10,8 кг жинтэй байсан юм байна.
Гэвч охин төрөөд 11 цагийн дараа өөд болжээ. Харин хамгийн бага жинтэй охины талаар манай сайт мэдээлж байсан. Охиныг Элиан Харт гэдэг бөгөөд хугацаанаасаа гурван сарын өмнө 340хөн грамм жинтэй мэндэлсэн ч амьдарч чадсан юм.
Тэрээр өдгөө 10 настай хэвийн өсч торниж байгаа билээ. Эмч нарын мэдэгдсэнээр энэ бол 100-д ганц тохиолдох ховор аз юм байна.


Дөчин настай эх үлэмж биет охин төрүүлжээ | ||
Үзсэн: 6926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.