
Монголын покет биллярдын холбооноос зохион байгуулдаг пүүл биллярдын лигийн тэмцээн бүтэн жил үргэлжлэн шөвгийн 16 тамирчин шалгарчээ. Шилдэгт багтсан тамирчдын шөвгийн наймын тоглолт өнөөдөр болж байна. Лигийн тэмцээний шилдэг 16 тамирчин өнөөдөр чансаагаар оноолт таарч тоглон шилдэг найман тамирчнаа тодруулна. Харин маргааш хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолтууд болсноор лигийн тэмцээн өндөрлөх юм. Монголын покет биллярдын холбооноос энэ жил 80 орчим тэмцээнийг тамирчдын дунд зохион байгуулжээ. Тус холбооны лигийн тэмцээн 10 удаа зохион байгуулагдахад Спортын мастер Л.Дэлгэрдалай гурван удаа түрүүлсэн байна. Тэмцээний үеэр Монголын покет биллярдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баттулгатай хийсэн ярилцлагыг хүргэе.
Биллярдын лигийн шөвгийн наймын тоглолтууд болж байна | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.