Шууд Chart

Азийн нүүдэлчин монголчууд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2013-08-12 09:38:01

Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдаан энэ сарын 9, 10-нд Хүй долоо худагт болж өндөрлөө.  Тус уралдаанд улсын наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар “Их хурд-6” уралдаанд гуравт хурдалсан Ц.Энхтайваны хонгор халзан морь түрүүлжээ. Харин аман хүзүүнд Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон хурдалсан бол Архангай аймгийн харьяат Д.Жаргалсайханы буурал морь гуравт хурдалсан байна. Мөн Дундговь аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга дөрөвт, Ховд аймгийн харьяат Б.Ерөөлтийн зээрд халзан морь айргийн тавд оржээ. Б.Ерөөлтийн энэхүү халзан морь энэ цагийн шилмэл хурдан хүлэг гэдгээ нотлон харуулж энэ удаагийн уралдаантай нийлээд энэ жил зохиогдсон зургаан том уралдааны түрүү, аман хүзүү, айрагт хурдалсан гайхам амжилтыг үзүүллээ.

Энэхүү уралдаанд 26 хүүхэд мориноос унасан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэдгийг зохион байгуулах комисс онцолсон байна.


Азийн нүүдэлчин монголчууд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 2039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй