
Өнгөрсөн 7 хоногт олон нийтийн өмнө сүр дуулиантайхан мэдээлэл хийж байсан мэргэжлийн сумогийн 68 дахь Ёкозуна Асашёрюү Д.Дагвадорж “Амжилтын Эзэд” телевизийн реалити шоу нэвтрүүлэгт оролцох болсноо мэдэгдээд байсан юм.
Тэрээр спортын 12 төрөлд тухайн спортын шилдгүүдтэй эр бяр, хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн хэмээн мэдэгдсэн нь Монголчуудыг төдийгүй арлын япончуудыг нэг хэсэгтээ үзэх юмтай болгоод байгаа билээ.
Харин эрхэм их аварга маань өнгөрсөн амралтын өдрүүдэд шоу нэвтрүүлгийнхээ хамгийн эхний зураг авалт болох дугуй спортод хүчээ сорьжээ. Гэвч тэрээр уралдааны замд бахардаж унан, телевизийн шоу зохион байгуулагчдыг багагүй сандаргаад авчээ.
Их аварга Д.Дагвадорж зодог тайлснаасаа хойш байнгын бэлтгэл сургуулилтгүй байсан нь ийнхүү бахардаж унахад нөлөөлөв үү, аль эсвэл энэ төрлийн спорт өөрт нь ахдав уу. Юутай ч телевизийн шоу нэвтрүүлгээс хариултыг нь хүлээх л үлдлээ.


Ёкозуна Д.Дагвадорж бахардаж унажээ | ||
Үзсэн: 1994 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.