Шууд Chart

Залуус шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна

2014-12-26 15:30:11

Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг  МЗХ-оос  жил бүр зохион байгуулдаг болоод байгаа. Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой  хамтран зохион байгуулж  байсан  бол  энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай  дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны 1 сарын 1-нд зохион байгуулах гэж байна.

Аяллын  хөтөлбөрт  галын наадам,чөлөөт  үзүүлбэр, төрөл бүрийн  хөгжөөнт тоглоом зэрэг олон  сонирхолтой арга  хэмжээнүүд багтаж  байгаа аж. Мөн оны анхны нар харсны дараа нийт аялагчдын дунд ГОЁМСОГ ЦАСНЫ БАЯРЫГ зохион байгуулахаар  төлөвлөжээ. Уг аяллын үнэ нь 25,000 төгрөг  бөгөөд үүнд унаа тээвэр, өглөөний цай, мандат, тэмцээн уралдаан, халуун аарц чацаргана, аяллын бичлэг CD, хөтөч гэх мэт бусад зардлууд бүгд багтжээ. Уг  аялалд оролцохыг хүсвэл https://www.facebook.com/events/826404827447457/?fref=ts хуудсанд нэгдэж бүртгэлээ  хийлгэх ёстой аж. Энэ талаарх  илүү  дэлгэрэнгүй  мэдээллийг 88085470 болон 99072279 гэсэн  утсаар авах боломжтой  юм  байна.


Залуус шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгуулна  
Үзсэн: 1992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
114.113.124.xxx [114.113.124.xxx] 2014-12-26 19:05
Zailuul daa. Zaluuchuud xiix yumaa olj yadaj bainaa.

Бидэнтэй нэгдээрэй