Шууд Chart

Өнгөрсөн онд 8148 залуу ажилтай болсон байна

2015-01-06 10:23:18

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулсан бөгөөд Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж ажлын туршлага суулгасан юм. Долоо хоног бүр зуу, зуун залуучууд цагийн болоод байнгын ажлын байранд зуучлагдаж ажилтай орлоготой болж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон. Өнгөрсөн 2014 онд 8148 залуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр зуучлагдан ажилтай боллоо гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй гэдгийг хэлсэн юм. 2015 онд дээрх тоог 2 дахин нэмэгдүүлж ажиллах болно гэдгээ Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ.  

Тиймээс олон залуучуудыг ажилтай орлоготой болгосон Залуучуудын хөдөлмөрийн төв биржэд баярлалаа.


Өнгөрсөн онд 8148 залуу ажилтай болсон байна   
Үзсэн: 1200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй