Шууд Chart

Залуус Манжуур хотоор аялна

2015-01-08 13:44:39

Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь 2013 оноос эхлэн Монголын Залуучуудын Холбооны дэргэд байгуулагдаж залуучуудад эх орноо танин мэдэх, зөв аялах төлөвшлийг олгох үүднээс “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” үндэсний хөтөлбөр дэвшүүлэн амжилттай ажиллаж байна. Гадаад дотоодод аялал зохион байгуулахаас гадна хоёр өөр орны ёс заншил, хэл соёлоо хуваалцах танин мэдэхэд нь залуучуудын гүүр нь болж байна.

Энэ ажлынхаа хүрээнд “Бид Монголын залуучуудыг дэлхийгээр хөтөчлөнө” уриатай гадаад аяллууд болон албан байгууллага, хамт олонд зориулсан “Алтан намар” амралтын өдрийн хөгжөөнт аялал, Хүүхэд багачууддаа зориулан “Содон тур” танин мэдэхүйн өдрийн аялал, тусгай сонирхлын аяллууд Нохой чарганы аялал,Харзны усанд орох, Дугуйн аялал,Морин чарга аялал, гэх мэтээр улирал цаг үетэйгээ уялдуулан аяллуудаа төрөлжуулэн зах зээлд хамгийн хямд өртгөөр чанартай гүйцэтгэж ирсэн.

Энэ удаад Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв шинэ оны анхны гадаад аяллаа МАНЖУУР ХОТ-ыг сонгон  зорих  гэж  байна. БНХАУ-ын ӨМОЗ орны Хөлөнбуйр аймагт орших Манжуур хот нь сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчид болон худалдаа арилжааны голлох төв болон өргөжиж байгаатай холбогдуулан жилд дунджаар 4,5 сая жуулчин хүлээн авдаг томоохон ХОТ юм.  Энэхүү аялалд оролцсоноор  Манжуур хотын түүх соёл, мөсөн хотгон, музей, худалдаа наймааны газруудаар зочлох болон худалдаа хийх боломжтой аж. Мөн аяллын люкс зэрэглэлийн автобусаар зорчих ба 3-4 одтой зочид буудалд байрлах гэнэ.  Тус аялал 2015 оны 01-р сарын 18-23-ны өдрүүдэд авто аялал хэлбэрээр зохион байгуулагдах  бөгөөд Улаанбаатар хот - Дорнод аймаг - МАНЖУУР ХОТ - Дорнод аймаг - Улаанбаатар хот гэсэн маршрутаар аялах  юм байна.


Залуус Манжуур хотоор аялна  
Үзсэн: 2471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй