
Нийслэлийн Сурагчдын Волейболын лигийн тэмцээн гурван үе шаттай үргэлжилж, өнөөдөр шигшээ тоглолтууд нь эхэллээ. Шигшээ тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 30 багийн 420 тамирчин оролцож, аваргын төлөө яг одоо өрсөлдөж байна.
Сурагчдын лигийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй медалийн эзэд, шилдэг тамирчид өнөөдөр тодорно. Мөн тэмцээнээс шилдэг эрэгтэй, эмэгтэй довтлогч, холбогч, хамгаалагч, тэгш тоглогчдыг шалгаруулах юм. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит сурагчдын лигийн тэмцээн дөрөв дэх жилдээ болж байна. Одоо та бүхэнд Нийслэлийн биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаярын яриаг хүргэе.
Нийслэлийн сурагчдын волейболын тэмцээн болж байна | ||
Үзсэн: 938 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.