Шууд Chart

Он гарсаар 23 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2015-01-22 13:47:13

2015 он гараад 23 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Үүний  20 хүүхэд авто машин дотроо явж байгаад осолд орсон бөгөөд хоёр хүүхэд нь амь насаа алдсан эмгэнэлтэй явдал тохиолдож байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байх үедээ гэмтэж байгаа нь эцэг эх, томчуудын хүүхэддээ тавих хараа хяналт сул, замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох талаар зааж зөвлөдөггүй, тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг нь хэрэглэхгүй байгаа нь хүүхдийг осолд өртүүлж, амь нас эрүүл мэндийг нь хохирооход хүрч байгаа  юм.

Тэгвэл энэхүү осол аваараас урьдчилан  сэргийлэх, эцэг эхчүүд жолооч нарт сануулга болгох хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Нийслэлийн Замын Цагдаагийн Газартай хамтран  МЗХ - ны дэргэдэх Авто замчин Залуучуудын Холбооны санхүүжилтээр хийгдсэн  2000 постерыг хүүхэд тээвэрлэж буй машин бүр  дээр наах аж. Энэ нь  жолооч болон хүүхдээ тээвэрлэж буй эцэг эхчүүдийн хараа хяналтыг сайжруулахад түлхэц болох  юм. Мөн МЗХ, НЗЦГ-тай хамтран  хүүхдийг  осол аваараас  сэргийлэхэд  чиглэсэн  нийгмийн  шторк хийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд  цацах юм байна.  Тиймээс  эцэг эхчүүд  та  бүхэн  ч энхрий  бяцхан  үрсийнхээ  төлөө  энэхүү  сануулгыг  машиндаа нааж  бусдада  анхааруулаарай.  Та  цагт  ямагт хайртай хүнээ тээвэрлэж яваа гэдгээ бүү мартаарай.


Он гарсаар 23 хүүхэд зам тээврийн осолд өртжээ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй