Шууд Chart

Дэлхийн хамгийн хүчирхэг компьютер Хятадад байдаг

2015-01-23 13:47:54

АНУ-ын “Lawrenve Berkeley National Laboratory” судалгаагаар 2014 оны дэлхийн хамгийн хүчирхэг 500 компьютерийн жагсаалтыг гаргажээ.  Тэдгээрээс БНХАУ-ын "Тianhe-2" компьютер дэлхийн хамгийн шилдэг компьютер гэдгээ дахин нотлов. 

2010 онд анх бүтээгдсэн тус компьютерийг БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургуулийн эрдэмтэд 2014 онд дахин шинэчлэн дөрөв дэх үеийн супер компьютерыг бүтээжээ. "Тianhe-2" супер компьютер нь нэг секундэд 3,686,000,000,000,000,000 үйлдэл хийх чадвартай. АНУ-ын "Apple" компанийн супер компьютераас 4837 дахин хүчирхэг ажээ.

Дэлхийн супер компьютерийн үүсэл хөгжил сүүлийн хоёр жилийн хугацаанд маш удааширсан. 1994-2008 онтой харьцуулбал 55 хувиар буурсан байна. Дэлхийн супер компьютерийн 179 нь HP, 153 нь IBM, 62 нь Cray, 18 нь SGI, 9 нь "Dell" брендийнх ажээ. Тус супер компьютерүүдийн 86 хувь нь "Intel" компанийн супер чип хэрэглэдэг бөгөөд 8 хувь нь IBM, үлдсэн хэсэг нь Nvidia брендийнх гэнэ. 


Дэлхийн хамгийн хүчирхэг компьютер Хятадад байдаг  
Үзсэн: 5075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.213.xxx] 2018-01-19 16:16
ямар гоё юм бэ? байдаг гэж үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-01-23 23:09
хятадтай ярих юм байхгүй болохнээ

Бидэнтэй нэгдээрэй