
Удахгvй ариун хайрын өдөр дурлалт хосуудын баяр буюу Гэгээн Валентины баяр болох гэж байна. Жил бvрийн хоёрдугаар сарын 14-ийг гэгээн хайрын өдөр болгон дэлхий нийт тэмдэглэн заншжээ. Тийм ч учраас МЗХ нь хоёрдугаар сарыг хайрын болгон зарлаж олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Үүний нэг нь МЗХ-ны дэргэдэх аялал жуулчлалын корпорациас зохион байгуулж буй “Дугуйтай болзоо” юм.
Өмнө нь “Унадаг дугуйтай болзоо” гэр бүлийн дугуйтай аяллыг зохион байгуулж 30 гаруй гэр бүл хамрагдаж, Жаргалантын аманд амралтын нэг өдрийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхээс гадна үе тэнгийн бусад гэр бүлтэйгээ танилцаж, гэр бүлийн лекц сонсож, хөгжөөнт тоглоом тоглон амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн. Тэгвэл энэ удаад зөвхөн ганц бие залууст зориулж “Дугуйтай Болзоо” аяллыг зохион байгуулж байна. Уг болзоо нь 2015 оны хоёрдугаар сарын 14-нд Зайсангийн гүүрнээс - Тээврийн товчооны гүүр хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн хөтөлбөрт олон сонирхолтой арга хэмжээ багтсан гэнэ лээ. Амралтын нэг өдрийн үеийн залуустайгаа хамт хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Залуус гэгээн хайрын өдрөөр дугуйтай болзоно | ||
Үзсэн: 1424 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.