
Шинэ оны эхэнд Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-дууд болон Олон Улсын Байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж, 2015 оныхоо төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцдог уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтыг өнгөрөгч нэгдүгээр сарын 31-ний Бямба гаригт хотоос гарч цэвэр агаарт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ОХУ-ын ЭСЯ, БНАЛАУ-ын ЭСЯ, Австралийн Ерөнхий Консулын Газар, ХБНГУ-ын ЭСЯ, БНБАУ-ын ЭСЯ, “Русский Мир” ОУ-ын Сан зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцсон юм.
Уг уулзалтыг МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газраас зохион байгуулсан бөгөөд энэ жилийн уулзалтын гол онцлог нь ЭСЯ –ууд болон ОУ-ын байгууллагууд тус бүртэй хамтран ажиллах санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн явдал юм. Уулзалтанд оролцогчид уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МЗХ-той цаашид залуучуудын асуудлаар илүү олон чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцолж байлаа.
Ийнхүү МЗХ-ны олон улстай харьцах харилцаа улам өргөжин тэлж, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж ажиллахаар боллоо.
МЗХ Олон Улсын байгууллагууд болон Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллана | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.