Шууд Chart

Найрамдлын залуус сагсан бөмбөгийн аваргуудаа тодрууллаа

2015-02-03 13:00:52

Улаабаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын холбоо 2015 оны анхны ажлын гараагаа Дархан-Уул аймагтаа очиж спортын арга хэмжээгээр эхлүүллээ. 2015 оныг аймгийн хэмжээнд “Хүүхэд залуусын оролцоог дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн ЗДТГазартай хамтран “НАЙРАМДЛЫН ЗАЛУУС - 2015” сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний ивээн тэтгэгчээр Барилга угсралтын “И СИ С ” ХХК, “Сайн орших” ХХК, “БОСС САВХИ” ХХК компаниуд тус тус ивээн тэтгэж оролцсон  байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй - 24 , эмэгтэй - 8 нийт 32 багийн 340 гаруй тамирчид 60 багц медалийн төлөө 3 хоногийн турш хурд хүч авхаалж самбаагаа шавхан өрсөлдсөн бөгөөд “Эрэл спорт заал” болон “Дархан-Уул аймгийн захиргаа” –ны зааланд зэрэг  гурван өдрийн турш үргэлжиллээ.  Тэмцээний шүүгчээр Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Б.Хурбаяр , Б.Алтантуяа , Ц.Ууганболд , И.Чибиш , Г.Сэлэнгэ, Б.Амарзаяа нар ажиллалаа. Уг тэмцээнийн шилдэг эрэгтэй багаар “Дархан Төмөрлөг” ТӨХК, шлдэг эмэгтэй багаар “Од цогцолбор” шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор “Дархан Депо” багийн тоглогч Г.Түвшинбат, эмэгтэй шилдэг тоглогчоор “ДДЦТС” багийн тоглогч Ч.Дөлгөөн, шилдэг зохион байгуулалттай багаар “Худалдаа Хөгжлийн Банк”-ны баг тамирчид тус  тус  тодорлоо. 


Найрамдлын залуус сагсан бөмбөгийн аваргуудаа тодрууллаа  
Үзсэн: 1349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй