Шууд Chart

Хайртай бүхэндээ барих хамгийн нандин бэлэг “Хайрын захидал”

2015-02-04 06:36:37

Хайр гэдэг энэ ертөнцөд хүмүүсийн сэтгэл зүрхэнд байгаа хамгийн ариун нандин, бас гайхамшигтай мэдрэмж. Бид аавыгаа, ээжийгээ бас өөрийн үр хүүхдээ хүртэл ямар их хайраар хайрладаг гээч. Харин бид үүнийгээ цаасан дээр бичиж илчилж, бас дурсан хадгалж үлдээдэг билүү  гэвэл  бас үгүй. Тэр  дундаа  өнөөгийн нийгмийн хандлага онлайн ертөнц рүү чиглэж, хүн хоорондын бодит харилцаанд нөлөөлж буй нь бидний амьдралаас харагдсаар  байна.  Тиймээс Монголын  Залуучуудын  Холбооноос  “Хайр”-ын сарын нэрэмжит “Хайрын захидал” сэдэвт нээлттэй уралдааныг зарлаж байна. 

Хүн захидлыг бичихдээ зүрхээ чагнаж, сэтгэлээ илчилж, үгсийн гайхамшигийг сонгож бичдэг болохоор зүрхэнд нь хүрдэг.  Тийм  учраас  чин сэтгэлээсээ  хүндэтгэн хайрладаг хамгийн дотны эрхэм хүндээ хайр шингэсэн  захидал бичиж, сэтгэл зүрхнийхээ үгийг бэхийн үзүүрээр сийлэх сэжимийг хөгжүүлэхэд уг уралдааны гол зорилго  оршиж байгаа аж.  Уралдаанд гэр бүлийнхэндээ, Хайртдаа, Дотны найздаа, Үл таних нэгэнд хандсан захидлаа  ирүүлж болох  бөгөөд  тус  бүр  дээр шилдэг нэг захидлыг  тодруулах  юм  байна. Мөн  ирүүлсэн  материалаас цэвэр бичигтнийг  шалгаруулж  шагнах  аж.  Захидлыг өнөөдрөөс эхлэн 2015 оны хоёрдугаар сарын 13–ны өдөр хүртэл хүлээн  авах  бөгөөд  МЗХ-ны төв байр, 207 тоотод өөрийн биеэр  авчирч  өгөх  ба хөдөө орон  нутгаас  оролцогчид  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42, шуудангийн  салбар 20а гэсэн  хаягаар  ирүүлэх боломжтой  юм  байна.

Сэтгэлийн чанадад байгаа их хайраа  цаасан  дээр  буулган  хайртай  хүмүүстэй  илгээгээрэй. Чин  сэтгэлээ  харамгүй  зориулж бичсэн “Хайрын  захидал” нь хайртай хүмүүст тань  хамгийн  нандин  бэлэг  болох юм.


Хайртай бүхэндээ барих хамгийн нандин бэлэг “Хайрын захидал”  
Үзсэн: 5410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй