Шууд Chart

Өвөл ч дугуй унаж болно гэдгийг залуус баталлаа

2015-02-10 06:47:02

Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалж өвлийн улиралд унадаг дугуйг унаж болдоггүй гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр “Оргил” дугуйн клубийн 100 дугуйчин залуу Туул голын эргээр дугуйн аялал хийж өвөл дугуй унадаг гэдгийг батлав. Туулын мөсөн дээр -18 градустай байсан юм.  Мөн дугуйчид маань Улаанбаатар хотод дугуйн зам шаардлагатай байгааг сануулж унадаг дугуйгаар “Унадаг дугуйн зам !”-ын товчлол УДЗ! гэдэг үгийг бүтээжээ.


Өвөл ч дугуй унаж болно гэдгийг залуус баталлаа  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй