Шууд Chart

МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2015-02-10 06:50:33

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Монголын Залуучуудын Холбоо МХЗЭ-ийн Төв Хороонд ажиллаж байсан үе, үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр  болсон уг  хүндэтгэлийн  арга  хэмжээнд 70 гаруй ахмад  хүрэлцэн  ирсэн бөгөөд тэд залуу  халуун насаа дурсаж, тэдний  хойчийг  залгамжилж яваа залуучууддаа  үнэтэй  сургаалиа  хайрлалаа. Тэдний дунд хамгийн ахмад нь буюу 90 гаруй настай Д.Дулмаа байсан бол Б.Зинамидэр, Ц.Дашдондов, Д.Бор, Б.Сүхээ Ч.Содномдорж, Б.Даариймаа зэрэг Залуучуудын  байгууллагад  ажиллаж  байсан  үе, үеийн алдартай ахмадууд  байлаа.

Манай ахмадууд бол эх орныхоо бү­рэн эрхт байдал, тусгаар тогт­нол, бүтээн бай­гуулалтын төлөө за­луу, халуун нас, эрдэм мэдлэг, хүч чад­лаа зо­риулж  ажилласан бидний өмөг түшиг болсон хүмүүс. Ах­мад наст­нууд хэдийгээр ний­гэмд аль хэдийнэ хувь нэмрээ оруул­сан бо­ловч өнөөдөр хүр­тэл гэр бүлийн дунд маш чу­хал үүрэг гүйцэтгэсэн хэ­вээр бай­на. Тэднийхээ алдар  гавьяа, үүх түүхийг марталгүй  ирээдүй хойчдоо сануулж, ахмад  буурлуудаа  хүндэтгэн  дээдлэх нь залуус бидний  үүрэг  юм. Тиймээс  үе, үеийн ахмадуудаа жил  бүр хүндэтгэн хүлээн авдаг юм. Ахмадууд ч “Биднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэгт үргэлж баярлаж бас энэ өдрийг тэсэн ядан хүлээдэг” гэдгээ энэ  үеэр  илэрхийлж байлаа. Ийнхүү Залуучуудын байгууллагын үе, үеийн ахмад зүтгэлтнүүд төрөлх гэртээ цугларлаа.

 


МЗХ ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй